Энэ бол би

. 2010-11-22 - Миний мэдэх Монгол /хайку/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку



Эх

Ангир цээжээ эгшээж
Үрээн хөхүүлэх эхэд
Үг  ч гоёдоно

* * * * * * * *


Монгол бүсгүй

Чиний явсан зүг
Сүү, сэтгэлээ өргөнө
Чилийсэн 3 жил

* * * * * * *

Монгол эр

Адууны тоосоор гангарсан
Хүдэр цээжит
Уулс оройлно

* * * * * * * *

Өвгөд

Атираат манхан
Нялхасын үнэрээр
Нурж уясана

* * * * * *

2010


Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-21 - Багш дор мөргөмүй буюу буюу анхны киноныхоо нээлтэнд зориулав.

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Киноны зохиолч  П.Батсайхан ах киноны төгсгөлийг өөрчилж бичсэн өглөө
 

Энэ өдрийн зураг авалт нэлээн стресстэй байж дууссан ч амжилттай болсон шүү




энэ нөгөө миний анх тоглосон мартагдашгүй өдөр байлаа гэж.




Зураач Гамбаа ах, жүжигчин Дэмбээ ах, киноны зөвлөх Анилангийн /гол дүрийн/ зээ Шагж ах нартай хамт. Надад урам өгч сэтгэл санаагаар дэмжсэн ах нар минь шүү.



Цагаанхайрхан сумын уугуул иргэд гол дүрүүдтэй хамт. Голд нь драмын театрын жүжигчин Алтангэрэл, Энхтуяа нэг ангийн 2.
Зарим хүмүүс нь Эрдэнэтээс ирж олны хэсэгт тоглосон



Шилийн сайн эрд Чука ах /Алдарт уяач/ эрдэнэтээс ирж тоглосон. ж...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-20 - Тэр бүсгүйн тухай

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку


Ховч шаазгай үг дайхад
Хайртыгаа хүлээсэн бүсгүй
Горьдлого залгина

* * * * * * *

Тэр бүсгүйн итгэл
Харганад зүүгдсэн
Хамхуул шиг. Яанам

* * * * * * *

Хөх чулууг уйлтал
Хөндийг нэгжиж харуулдана
Хөөрхөн Алгирмаа өтөлсөөр л

* * * * * * * *

Мартуулах л гэж
Хуучин туурин дээр
Шар цэцэг хүрээлнэм

* * * * * * * * *

Нулимс

Нуурын мандалд
Тольдохуйяа
Болор дусал бүрхэнэ


2010...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-19 - Урт оньсого /таагаарай/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Огт мэдэхгүй зам
Олноороо өмнө минь дэлгээстэй
Тэдгээр бүгд өөр ч
Тойрч бас буцах эрхгүй
Явсаар нэгэн хаалгаар гарахад
Дахиад л тэд угтаж
Давтагдсаар олон хаалгыг нээнэ
Эргээд харахад мөр минь
Энэ биендээ наалдаад
Зурайж байсан зам харин
Замхраад алга болсон байх
Би өөрийн мөр болгоноор
Биеэ халхалж бас ундаалаад
Дараагийн чигээ сонгож
Давших тэнхлээ олно
Инээгээд л уйтгарлаад л
Их олон замыг туулсаар
Ээлжит холын харгуй
Эртний түүх болж алдарна
Энэ аялал төгсөхөд
Эцсийн хаалгыг нээхэд
Хэн намайг дагуулж
Хаа хүрэхийг мэдэхгүй



...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-17 - Миний хайкуны "ертөнц"-өөс /нөгөө өнцгөөс/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
       
              Намар
Гашуун шар навч
Гунигтайгаар амь үйхэд
Нүцгэрсэн мод ажиггүй

* * * * * * * * *

          Хүрд

Цаг эргэхэд
Миний түүх
Чиний түүх болно

* * * * * * * *
          Гашуун

Ганган тогосонд дурлаад
Хэрээ тэсэхгүй үхэхэд
Ганган тогос гайхшрахаас хэтрэхгүй

* * * * * * * * * * *
           Гашуун

Талд солонго татав
Бүгд дуу алдан бахдав
Төдөлгүй мартагдав

* * * * * * * * *




...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-16 - Тэрс хүсэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Хүсэл байгаад хясалтай
Хүний тарлан амьдралд
Хөлгөн ухаан зарж
Бэрсийн чинээ нүүхсэн
Хожил хардаг амьдралд
Хожим нэг гэмшихээргүй
Хэдэн нүүдлийн цаадахтай
Хос морьд шиг дүүхэлзмээр
Инээж гэмээнэ уйлж
Ижилгүй загнах хорвоотой
Исгэлэн насны аагаараа
Цодгор хүү шиг тулдаг даа
Учрал байгаад хагацалтай
Уйтгар дагасан өдрүүдийг
Цагаан хөлний тэмээ шиг
Уран "дуг"аар буцаахсан
Халзлаад ирсэн зовлонг
Хөндлөн тэргээрээ хаах
Хатуу чанга ноёны
Хариутай адил дарахсан
                
                  2010

...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-14 - Буйдхан цэнгээний газарт

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү



Бүрий харуйн амгалан морилон ирэхэд
Буйдхан нэгэн зоогийн газарт шөнийг мартсан мэт дуу шуутай
Баян хоосон, бардам горьдмол зүсэн зүйлийн хүмүүс цугларчээ
Баар хэссэн бадарчин хүртэл ажилдаа хэдийн оржээ
Будмал охидын  анчин нүд гүймэл сүүмгэр
Бэлтэй нэгэн хараанд өртвөл яахаас ч буцахгүй
Бэлхүүс бөгсийг хаялан мишээж урин бүжнэ
Биесээс өрсөн эрсийг татахаар аргыг үзүүлнэ
хов хорыг хутгах түшээ нэрт эрхмүүд
Худал үнэнийг холин бурж балайрцгаана
Хөлчүү эр гэргий хүүхдээ умартаад
Хүйтэн өвчин тээгч торомгор нүдтэнд шүлэнгэтнэнэ
Харь хөгжмийн цоглог ая чих гижигдэн хадааж
Хөгшин залуугүй сэтгэл хөнгөрөн хөвө...
Шууд холбоос

. 2010-11-13 - Эрхэмсэг гучин нас

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Тэр бүсгүйг тас тас инээхэд
Тэсэхгүй хаа нэгтээ
Үзэмжит цэцэг дэлбээлдэг байхдаа
Тэр бүсгүйг гунигаа үдэж уйлахад
Тэсэлгүй нар ханьсаж
Үүлэн хөшгөө татдаг байхдаа
Тэр бүсгүйн харцанд торсон залуу
Тэвдэж бүдрээд улайдаг байхдаа
Тэгэвч эргэж заавал хардаг байхдаа
Тэр бүсгүй харин ажигч үгүй
Тэсэлгүй нэг инээх ч үгүй
Тортойгоо бариад гэрлүүгээ яаран алхдаг байхдаа
Тэнд... гучин хэдэн насанд минь
Тийм л бүсгүй байгаа даа

2004
...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-12 - Эндүүрэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Төлөгчийн шидсэн
Хямдхан шооны буулт
Чиний сонголт байгаад яалтай
Төөрч ирсэн
Хувь заяаны тохуу
Чиний хань болвол үйлтэй
Согтуу улаачын
Даажинт айлдвар
Чиний оюуныг нүхэлж
Сохор сүсгээр дэнчин тавьж
Замаа заалгах
Чиний амьдрал уйтай


Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-19 - Анхны захидлын эзэн

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Цагийн саалтанд элэгдсэн
Цагаахан дурлалт аа
Жижгэлж эвхээд
Чагт тавьсан нууц
Үеийн чиний захидал
Үг үгээрээ дурсагдах нь
Инээх дуртай насны
Илгээсэн бэлэг үү
Чиггүй зүтгэлсэн
Шуугиант жилүүд
Чиний дүрийг арчсан нь
Гуниг таниагүй насандаа
Гудиггүй явсаных
Цагийн аяст мартагдахгүй
Цагаахан дурсамж аа




Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 12 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн