Энэ бол би

. 2011-01-02 - Хандгайтад 2011-01-01нд

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл
 Хандгайтын цанын баазад амралтаар хүн хөл ихтэй байлаа

Чарганы түрээс хямд бүтэн өдөржин тоглоход 3000 төгрөг байсан нь хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлэг гэлтэй

Хүмүүс нэмэгдсээр нэмэгдсээр ...


Амралтын өдрөө цээж дүүрэн цэнгэг агаараар уушгаа баярлуулаад утаатай УБ-руугаа буцаваа

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-31 - Блогчиддоо шинэ оны мэнд хүргэе.

Бичсэн: Цагаан хараацай
Энэ цаг хугацаанд блог мндээ шинэ оноо  угтан байгаа блогчиддоо шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тун удахгүй он солигдох нь. өөрийн туйлын нэг хүслээ сайн шившээд баярын салюттэй хамт тэнгэр лүү илгээгээрэй. магад биелдэг гэсэн. Би ч бас итгээд хүслээ шившдэг. Биелдэг болохоор итгэдэг. Ирэх жилийн хүслийн илгээлт болж одоо ч бас нэгэн хүслээ шившихдээ би ганцаараа бус 4 үүлээ хамт хүсэх гэж байна. Энэ бол миний гэр бүл хайртай хань, 2 хөөрхөн үр минь. Харин охин минь унтчихлаа. Гэхдээ зүүдэндээ хүслээ бодож байгаа даа. Хүү минь морин хуураа тоглоод /би нэг дуу тоглоодох гээд үүрэгдчихсэн юм/...
Шууд холбоос

. 2010-12-31 - Хамгийн сайн сайхныг хүсий...

Бичсэн: Хүслийнжигүүр Ангилал: Бла бла бла...
’:’’:::/’::/’/’
....’’::’:/’:/’/’..___,•’`Ү`’•,
.....’’’|/’/’/’....../.........._/
.......’’|/’/’,.~~/=====_/
........[||||].....(_________)
..........||.....,•’`.._....._....`’•,
..........||.../...... (^)(^)` ........
..........||..|............ .............I
..........||.........____/........./
..........||.....’•,_............._,•’
.........,||..,~•ҮҮ\\(@)//__
......,•’`||..............////\.......`’•,
.....’,...||.............////O\............
..,•’`...,||•’`Ү`’•,...////.....\..….......
..’,_______,•’...///...O...\............| HAPPY NEW YEAR

энэ оны хамгийн сүүлийн ажлын өдөр бас энэ оны хамгийн сүүлийн өдөр...  Маргааш гэхэд шинэ он, ш...
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-30 - Шийдвэр

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Шигдээд л хэвтээд л байх
Залхуурлыг залагч
Буйдангаа гаргаж хаях минь
Шимтээд л, гөлрөөд л байх
Гажуудлыг уригч
Телевизээ хага цохих минь
Шимээд л тамшаалаад  байх
Хоосон баясгагч
Дарсаа бүгдийг асгах минь
Шийдлээ гүйцээ
Би өөр хүн болно
Маргааш

2010 /Маргаашад дуртайд зориулав/

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-29 - Эрээвэр хураавар сенрю

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку


Үл таних

Давалгаат далай шиг
Гүн цэнхэр харцнаас
Зугтаж эс чадаад час улайв

* * * * * * *

Үйлийн үр минь

Хүний зовлон жаргал дунд
Дэнсэлсээр, дэнсэлсээр
Сэтгэл холбирох

* * * * * *

2010-12-29


Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-24 - Миний оршихуй

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Өмнөхөн дэлгээтэй цагаан цаас
Миний хязгааргүй оршихуй юм
Захгүй холоос бодлоо шүүрдэж энд эмжихдээ
Зарлиггүй вант улсын эзэн шиг
Залуургүй хөлгийн ахмад шиг аяглах сайхан
Өлгөөтэй цагны хэмнэлт дуу
Миний хязгаарын хил юм
Захгүй холоос харвасан оддыг түүн
Зассан алмааз болгож
Зам татуулан шигтгэж суух сайхан

2010
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-19 - Арван тавны саран буюу /үнэнч хайрын дууль/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Гилбэр хатны сүйжин гоёлд дарагдаагүй
Гэзэгт эрийн ээрсэн харцанд унаагүй
Гол нутаг алгасан хэлцэгдсэн
Гоо үзэсгэлэнт байсиймаа
Гүний хошуугаар шагшсан
Цуутай хүүхэн гэсиймаа
Эр гэсэн бүхэн харахаар
Ээлж дараагүй ирдэг гэнэ
Элдэв арга хэрэглэн
Эхнэрээ болгохоор санаархдаг гэнэ
Сайхныг нь харамлаагүй хэрнээ бурхан
Сайн заяаг нь дутаав уу
Санаа алдам гоо бүсгүй
Санаашрах өвчин тусчээ
Хажиг мал шиг болоод
Хүнээс дөлдөг болсон гэнэ
Харцны гал нь унтраад
Хагас ухаантай болжээ
Эмч домч илээч бариач
Эдгээх аргаа баржээ
Эрлэгт нь тушаах шинжтэй
Эцэстээ гайхшаа тасарчээ
Буг чөтгөртэй ч холбон
Бузгай жийрхэх болцгоов
Буурал болсон аав ээж нь л
Бусдаас өмгөөлж...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - Учиртай харцнууд /сенрю/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

 Өвлийн харц

Цас нэвсийчихэж
Чамруу  шидлэхсэн
Инээдийг чинь сонсох гэж

 Хаврын харц

Зүггүй салхи
Хормой сөхөхөд
Зэрвэс харсан залуу эг маг

Зуны харц

Хурдан тайч гэх шиг
Хурц нар шарна
Хаана нуугдах вэ

Намрын харц

Гүзээлзгэний шүүс
Навчсыг норгох нь
Шүлс асгарам

2010-12


Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - Нутагтаа

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

Цуцталаа эрсээр
Намайг олчихсон нутгийн салхи
Агьны үнэрээр нулимс арчиж угтахад
Намхан хөх уулс минь
Аавын буурьтай дүнхийж
Наранд онгосон тал минь
Цээжээ дэлгэж тослоо
Хөх тогоруу шиг л
Завхан голд өнждөгсөн
Хөлбөрч эрхэлсэн
Элсэн толгод хэвээрээ
Үйрмэг цагаан чулуу
Хөл гижигдэн гялтаганахад
Хоёр настайнх шигээ
Ход ход инээмээр

2010
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-09 - Хөх шүлэг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

 
Салхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч
Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад
Жанцанноровын хуурын хөх аялгуу
Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад
Зүрхний урсгал хөг нийлэн цохилж
Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа
Хүлэг морьдынхоо хөх хомоолоор
Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж
Хүй газраа ариутган шүүдэг
Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд
Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс
Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар
Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор
Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд
Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй
Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л.
Огт оргүйн амгалан идийг үзүүлэх
Очирваанийн мэлмий өглөөний...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 10 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн