Та унтаж амрахдаа нойрны эм хэрэглэдэг үү ?
Хэрвээ ma унтаж амрахдаа нойрны эм хэрглэдэггүй бол энэ нь танд жинхэнэ амралтыг өгөх болно. Нойр дутуу хонох нь анхаарал төвлөрүүлэлт болон ажлын чадвар буурах зэрэг илт муу уршиг дагалдуулдаг. Шөнө дөл болтол сууж, нойроо хасан ажиллаад амжилтанд хүрнэ гэж хүмүүс боддог. Гэвч та алдсан нойроо хэзээ ч эргүүлж бүрэн хэмжээгээр авч чадахгүй шд.
Байнга дутуу нойртой явбал цагаан солио туссан юм шиг хий юм үзэгдэж, сонсогдож эхэлэх бий. Энэ нь таны бие организм дутуу нойроо нэхэж байна гэсэн үг.
Тэгвэл хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?
Нойр авах хэмжээ нь насны байдлаас болж өөр өөр байдаг. Нярай хүүхдүүд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгсэд 6-7 ца...