Энэ бол би

. 2011-05-10 - 4 сарын хайку

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
Халцархай будагтай модон шалны
Завсраас өндөлзөх навчис
Хаана орхисон амьдрал билээ

* * * * * * * *

Өлгүүр дээрх
Өлөн тоостой бүрх малгай
Өвөөг минь саначихаж дээ

* * * * * * * *

Архины хагарсан шилнээс
Асгарах дуслуудыг үнэрлээд
Айлын жоом буцахаа мартаж

* * * * * * * *

Асаатай лааны гэрэл
Алсад гэрэлтэх цамхаг лугаа
Ай лаа шиг амьдрахсан

* * * * * * * *

2011-04


...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-04-15 - Бадарчны гуталд магтаал өргөх нь

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Шүлгүүд

Зээ: Хэдэн өвлийг хамт туулж
Хэдэн ч уулсыг хамт оройлж
Хүлэг минь болж чи
Хүрэх газарт аваачихдаа
Хоол надаас нэхсэнгүй
Холдож зугатаж шантарсангүй
Хайрч холгож зовоосонгүй
Ханзарч урагдаж хаягдсангүй
Халуунд нь хөргөж
Хүйтэнд нь халааж
Хүний ханиас илүү
Хүсэл зорилгод үнэнч зүтгэсэн
Хөх саарал болтлоо
Хөлийг минь хамгаалсан
Хүдэр эрийн унаа болсон
Хүлэг морьны үнээр авсан
Хүүхний харцанд доошоо орох
Хүдрийн заарны үнэртэй ч
Хүчтэй бяртай эзнийхээ
Хийморийг илтгэх чанартай
Хүрээ хот газарт
Хүч тамирын зааланд
Хүсэл дурлалын болзоонд
Хүлээн авалтын үдэшлэгт
Хүчээр тайлагдаж гологддог ч
Хөдөө аян замын
Хөтөлбөр бэлтг...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-04-15 - Тунирхал

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Нуур үүстэл байнга гардаггүй
Нулимс минь надад үнэтэй
Болор дуслынх нь тоогоор одод  унаж
Борооны цэнхэр үүлэнд нэмэр болон тогтдог
Аянгат ширүүн бороо хэсэгтээ мэлмэрэн асгарахад
Ариусч тэнгэр цэлмэдэг шиг
Гуниг гомдлоо сэгсэрч хөөгөөд
Гурав давхцуулж солонго татдаг
Нуугдах аргагүй сэтгэлийн толь
Нулимс минь надад үнэний үнэтэй

2011-03-22


...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-04-08 - Сар бидний нууц

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Халтар дугуй саран
Ханьсаж дотноор ширтэнэ
Хагархай саарал үүлс
Хайш яайш хөвнө
Тэр үүлсийн мушгианд
Тээглэсэн зориг минь замхрана
Чичирч хэдэн одод
Чимээгүй мэндэлж дохино.
Чиний тухай бодохын зуурт
Чилсэн саран дайвалзаад
Хүний гунигт дуртай
Хууч зангаараа тодроно
Нэг харахнээ
Нэл саран дунд би...

2010 тэмдэглэлийн дэвтэрээсээ



Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-30 - хол нутгийн бэр

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хээрийн цэцгийн тоостой салхи чамайг таалж
Хэлбүүхэн чиний хацранд шингээд амжиж
Хээгүйхэн холын эрийг дагаж одсоных
Хэдэн ч жилийн энтээ нулимсаа нуугаа болдоо
Ижил бор хөвгүүддээ үйл эгнэх зууртаа
Ижийгээ хэд бодож утас зангируулах
Ирэх зуны хуртай хамт очихоо товлож
Их алсрах дурсамжаа үүрч түүгээ дээ
Цагаан зээрийн гүйцийг давсан
Цагаан гэрийн уяатай сэтгэл 
Цагийн хүрдэнд хэнд ч эргэх тавилан
Царайлаг хол нутгийн бэр
Өнжүүл өнжүүл сэтгэл ямархан байдаг бол
Өрөөлийн нутагт идээшдэг нь бүсгүй л заяа 
Өрхний оосор салхи дагаад явчихгүй шиг
Өрөвдөөд өөр яах ч билээ хүний л амьдралыг

201 -03-09
...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-27 - Говийн өвөл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Үзүүрсгэн сэгсгэр харгана
Үүрийн жиндээнд ажиггүй
Бөөн хоньд шиг нөмөртэй
Бөртөлзөнө, дун цагаанаар
Ээрмийн дунд эцэх
Эгэл богино бодлууд
Эцэстээ мартагдаад
Эгшиг аялгуу дагана
Ихэр өвгөн манхад
Их холоос даллана
Тос даасан балар замыг
Тодортол нь хүлээх үү?
Тэнгэрийн заадас руу зүглээтэй
Тэр бүдэг мөрийг дагаад
Он цагийн зогсоол дээрээс
Одохоосоо өмнө жаал амхийе


2008 он. өврийн дэвтэрээсээ.



...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-03-08 - Бадарчны гуталд магтаал өргөх нь

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Зээ: Хэдэн өвлийг хамт туулж
Хэдэн ч уулсыг хамт оройлж
Хүлэг минь болж чи
Хүрэх газарт аваачихдаа
Хоол надаас нэхсэнгүй
Холдож зугатаж шантарсангүй
Хайрч холгож зовоосонгүй
Ханзарч урагдаж хаягдасангүй
Халуунд нь хөргөж
Хүйтэнд нь халааж
Хүний ханиас илүү
Хүсэл зорилгод үнэнч зүтгэсэн
Хөх саарал болтлоо
Хөлийг минь хамгаалсан
Хүдэр эрийн унаа болсон
Хүлэг морьны үнээр авсан
Хүүхний харцанд доошоо орох
Хүдрийн заарны үнэртэй ч
Хүчтэй бяртай эзнийхээ
Хийморийг илтгэх чанартай
Хүрээ хот газарт
Хүч тамирын зааланд
Хүсэл дурлалын болзоонд
Хүлээн авалтын үдэшлэгт
Хүчээр тайлагдаж гологддог ч
Хөдөө аян замын
Хөтөлбөр бэлт...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-26 - Ханьдаа

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Эцгийнхээ голомтыг бүтэн болгосон
Эр бор харцага минь
Ээжийнхээ сургаалаар ухаалаг өссөн
Эгэл Монгол залуу минь

Үрсийнхээ төлөө хамт зүтгээд
Үнэнч хайраар итгэл даагаад
Үүлтэй нартай тэнгэрийн дор
Үнэний үйлтэй яваа хань минь

Ханилсан нөхөддөө нэр алдаагүй
Харьтанд урваж тал засаагүй
Хатууд зөөлөн сэтгэлтэй
Ханхар монгол залуу минь

ДХ:Уул нутгаа шүтсэн
Удам угсаагаа даасан
Эрийн сайн эр шүү
Эцгийн сайн хүү шүү чи

2011-02-24  Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе


...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-26 - Мянган хаврын цэцэг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Зөрөг замаар бид зөрнө
Зөвхөн надад дурлахыг чинь
Зуун жил хүлээж
Зүсээ зуу хувиргалаа
Өөрийгөө танихгүй болтлоо
Өнгө нэмэн солигдлоо
Өдтэй жигүүртэй ч боллоо
Өөлөх юу ч үлдсэнгүй
Магадгүй мянган хавар өнгөрч
Мянган хаврын турш
Миний зүрх хэвээрээ
Мөнөөх л хүслээр цохилно
Гүн хөх харцаараа
Ганц удаа ширтэхийг л
Галзууртлаа хүлээсээр
Гал цог минь дуусахдаа
Эцсийн тэнхээгээ шавхаж
Энгийн нэг цэцэг боллоо
Эгшин зуур чиний харц
Эвийлж намайг шуналтай харав
Яг тэр л мөчийг мэдрэх гэж
Яргуй болж чиний зам дээр
Янаг минь мянган хавар
Яг ингэж би урганаа
         
               2011-02-23


...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-26 - Хар дарсан зүүд

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

Усан хөлтэй 
Ургамлын арьстай
Уулан толгойтой 
Урт савдаг
Үүрийн зүүдэнд
 Үглэн гомдоллов
Үг хэлцэж
Бид уйлалдав
Уурсаж хилэгнэн
Учирлаж явсан
Уг савдагын
Урт яриаг
Хөлс дааварлан
Хөл чичирч сонсов оо би
Хэвлий гэдсийг
Хуулж цоолж
Хөндсөн гэв
Хүйтэн гартан
Хөрөө сүхээр ч 
Тайрсан гэв
Цайны дээж 
Өргөдөг эх ховордоод
Цамаархаж
Хог хаядаг нь олдоод 
Цагнасан тэргүүтэн
Өөрийн эрхгүй доройтоод
Ширгэсэн усаа
Шургаж нуув
Шимгүй өвс
Ширэлдэж хөглөрөв
Арга тасрав
Аврал оройтов
Амь тавьж
Алсарч одохдоо
Сүүлчийн хайраа
Чамд үлдээе гэж
Сүү шиг чулуу
Савдаг атгуулав
 Биднийг уучил
Битгий яваач гэж
Сөгдөн орилов би
Сэтгэл өмрөв би...
Нулимс...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 8 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн