Энэ бол би

. 2011-06-11 - Дурсамжаа хайх уу

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хуучин байшингийн хажуугаар
Хуучин гудамжаар алхахуй
Хуучин бүхэн үзмэр төдий харагдах ч
Хуучин мэдрэмж хамар цоргих гайхалтай
Танил мөртлөө танихгүй болсон хүмүүс
Танихгүй атлаа танимхайрах нэгнээс илүү
Тааламжтай таагүй алин хамаагүй сэтгэлд ойртож
Тарж бутарсан дурсамжыг эвлүүлж надад тусална
Хуучин дэвтрийн завсраас бага насаа эрэхэд
Хатсан эрвээхэй өндийн нисэж одохуй
Хаанаас ирсэн зүгийг нь зааж уучлал хүсэхэд
Хуучирсан он жилүүд минь гэрэлтдэг
Миний тоглодог гялгар цагаан чулууд одоо
Миний үл таних жаал охиныг зугаацуулж баясгана
Миний өмнө он цаг хүүхдээрээ хэнэггүй зогсоод
Миний хуучин дурсамжыг ха...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-10 - 40 мянгатын өвөө

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хуучин пянзны эгшиг өрөөгөөр дүүрэхүй
Хөлөө товших цагаан толгойтын хөшингө харцанд
Өөдөөс нь дуугүй ширтэх бүсгүйн хөрөг
Өөриймсөж хань болж инээвхийлнэ
Ооч сахлаа имрэн өвөө дурсамж нэхэж
Он ухрааж шаавай насаа эргэхдээ
Эрхи эргүүлээгүй гартаа нотны цаас эвхэж
Элээж үлдээсэн өдрүүдийнхээ 
Нэгээхэн зайг санагалзана

2011-06


Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-08 - Намрын үдэш

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хангайн уулсын цаагуур наран гудайж
Халсан газар жиндүү салхинд бээрэхэд
Түүдэг галыг тойрон дуулалдах
Түрүүхэн танилцсан залуусын халуун инээд
Урдаас төөнөх галын илчийг давж
Урд уулсын шувуудын нойрыг хулжаана
Хацар бүлээцүүлэх түүдэг галнаас илүүтэй
Хажууд суух залуугаас халуу дүүгэх нь хачин

                       2010

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-07 - Уучлаарай

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Салаа гэзэгтэй насны минь замд
Саатаж надад дурлачхаад улайсан
Нямбайлж бичсэн захидлынхаа хариуд
Намайг хайрлах эрх авалгүй буцсан
Нутаг нутгийн хонгорхон хөвгүүдийн
Нууцхан гомдол тайлагдсан байгаасай
Надаас илүү хайрлах ханиа олохдоо
Надад бас баярлах болоосой

/Тэмдэглэлийн дэвтрээсээ 1998 /



Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-06 - Үзмэр -2112

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Энд амьд байгалийн үзмэр" гэсэн
Эрээн бичиг гэрлийн чимэглэлээр солигдож
Эргэн тойрон харуул хамгаалалт өндөр
Элдэв хяналтын төхөөрөмж хаа сайгүй
Эгц дээш асар зайд шилэн бүрхэвчтэй
Ээрүүл шиг хэлбэртэй ордоны өмнө
Эгнэж зогсож дугаарлагсдын урт цувааны
Эхлэл төгсгөлийн дунд хавьд би
Элэг хавьцаа хүнд зовиурлахыг тэвчин
Энгэртээ урилгаа тас тэврэн алхаж явна
Эхний хаалгаар оронгуут л
Цээж саруулсах нь илт
Эрчээрээ ухасхийтэл хянагч авхай
Энгийн үү? зэрэглэлийнх үү? гэж
Эрдүү хоолойгоор шүүгч шиг тасхийлээ
Энэ байна гээд урилгаа харуулбал
Ийшээ морилно уу гээд инээмсэглэлээ
Урдаас тоссон ялдам бүсгүй
Урьд нь кин...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-04 - Зав гаргаад....

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл
Өнөөдөр миний хувьд маш их зав өөртөө гаргаад блогийн хэдэн найзынхаа сонин хачиныг мэнд усыг асууж сурах гэж тухлан сууж байна.
Ингээд нөхдүүдийн блогоор зочлон хаалга үүдээр нь шагайж шинэ юу байна, хэн юу гэсэн байна, уйлсан, дуулсан, уйтгарласан, дурссан, баярласан, шинэ мэдээлэл болгоныг шүүн үзэхээр хажуудаа хүйтэн жүүс тавин хэн бугайн өргөө цагаан блог руу эхэлж ороё доо.
эхлээд найзуудын дарааллаар Анахайн гэрт орох гэтэл энэ хүн блогоо нээгээгүй хэвээрээ байх юм. За юутай ч анахайд мэнд хүргэе. Дараа нь Төрболдын гэрээр шагайтал аль 4 сарын 18 нд шалгалт юу юм бэ гэсэн бичлэгээ бухим...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-03 - 6-р сарын Би

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку


Би цэцэг шиг дэлгэрэхсэн
Би бороо шиг асгарахсан
Би тэнгэр шиг цэлмэхсэн
Би салхи шиг чөлөөлөгдөхсөн

Би цэцэг шиг дэлгэрсэн
Би бороо шиг асгарсан 
Би тэнгэр шиг цэлмэсэн
Би салхи шиг чөлөөлөгдсөн 

Би цэцэг шиг хагдрана
Би бороо шиг амсхийнэ
Би тэнгэр шиг хувисна 
Би салхи шиг гэгэлзэнэ 

Би дэлхий шиг 
Дэлхий над шиг 
Бие биенээ тээсээр 


* * * * * * *
2011-06
...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-30 - Хүслээ номхотгох аргагүй ээ /сенрю/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Ширхэг элс зуусан
Шоргоолжтой уралдмаар
Шуналтай хүсэл байхдаа

* * * * * * * *
Өлсгөлөн оюун ухаан
Юу эрнэ
Түүнийгээ олно

* * * * * * *

Асар харанхуйд лааны гэрэл
Алсад гэрэлтэх цамхаг лугаа
Ай лаа шиг амьдрахсан


 2011- 05

Жич: Ном унших бүр юу мэдэхгүй байснаа нээх нэг бодлын сайхан, нэг бодлын уур хүрмээр юм даа.

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-30 - Баярлалаа

Бичсэн: Хүслийнжигүүр Ангилал: Бла бла бла...
Хичнээн их догдловдоо...

Рүүнийг гоол хийхэд нь дотор харлаад л явчихсан шд яг үнэндээ бол... Ингээд л бүтэн  сарын хөдөлмөр, бүтэн сарын автобус, хоолны мөнгө этр гээд л

Гэхдээ Та нарынхаа буянаар би нь бүтэн сарын бүх юмтайгаа үлдсэндээ,,, Та нарынхаа цомыг өргөж байгааг харж баяр бахдалаар зүрхээ дүүргэн, нулимсаа барьж ядсаан.... Хайртай шоо БАРСАдаа

...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-28 - 5 сард бичсэн хайкунуудаас

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
Хуй салхи босоход
Миний уур хилэн тэнд
Хамт хийсч явах юм аа

* * * * * * *

Намайг дийлсэн гэж
Шуурга исгэрч баярлана
Надад хамаа алга

* * * * * * * *

Нимгэн хувцас дэрийж
Нэвт жиндэнэ
Нулимс илүүднэ

* * * * * * * *
Гомдлоо хөлдөөгөөд
Гунигаа хийсгээд
Ганцаардлаа л үлдээе, хэрэгтэй

* * * * * * * * * *

Намбагүй хавар хуйсганахад
Нялх навч дагжина
Над шиг

* * * * * * *
2011-05

Жич: нэг хэсэг хүйтрээд халаалт зогсчихсон, өрөө хүйтэн гадаа цаг агаар муухай ямар тавгүй байваа. тэр үед ийм л юм бичигдэж байлаа. Харин ойрдоо гадаа сайхан байна, нимгэн хувцаслаад гадуур явах сайхан юм аа. тэгээд бас өөдрөг хайкунууд өлгийд...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 7 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн