Энэ бол би

. 2011-07-31 - Эх орон минь

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

 Эх орон минь
Эх дэлхий минь
Түнэр дунд эрчлэн хуйсч өрсөлдөх
Түм буман эрхсээс чамайг л таалсан
Хорол чагт тайлж үүдээр чинь орохдоо
Хойморьт нь хайр хайж ирсэн юм. Би алдаагүй
Сүүтэй бүүвэй амлуулж ижий минь тэвэрч
Сүжиг тэнгэртэй аав үнэг хайчилж угтсан
Амтлах ус, алхах шороо минь өлгийдөж
Аль амтлаг тансагаараа дайлж хайрласан
Мандах жаргах нарны хооронд өсөж
Манцуйтай, таягтай насны дунд ухаажиж
Эрлийн үзүүрт буцахын цагт хорогдох
Эх орон минь ээ
Алсын холыг харахдаа аавуудын харц сүрлэг
Ашид нутаг минь амгалан оршиг гэж манадаг
Үндэс үндэсээ тэтгэх зөөлөн ээжийн сэтгэлээр
Үр жимс үржиж дуусахгүй нута...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-29 - гарчигтай л даа уг нь...

Бичсэн: Хүслийнжигүүр Ангилал: Бла бла бла...
уг нь гарчигтай л даа... гэхдээ ямар гарчиг өгөхөө сайн мэдэхгүй болохоор л гэхгүй юу хэхэ

за найзуудаа сайн сууцгаажийгаараа... би өнөөдрөөс ээлжийнхээ амралтыг аваад хөдөөгүүр нар салхинд борлож, адуу мал унан, голын хөвөө сахиж загас жараахай наадуулан байжийгаад  сурагчид бужигналдах цагаар хөрслөг гялтгар бор залуу болчихоод ирнээ...

сайдыг санадаг л байхгүй гэвэл надыг санах хүн гарахгүй л биздээ...

бүгдэд амжилт амралтын өдрүүд болон ирэх өдрүүдээ ая тухай сайхан өнгөрүүлээрээ

...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-19 - Монголын билиг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Эх орон

 

Морьтон, хүчтэн, харваатнаа хурайлж

Монгол наадам эхлэхэд тэнгэр баярладаг

Битүү морьд эвшээхэд үүл анирддаг

Билиг задалж өнгөө сольдог

 

2011

 "Жич: баяр наадам өнгөрсөн ч мэнд хүргээд оруулчихлаа"

 


Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-19 - Том, жижиг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Том жижиг зорилтууд туг шиг дэрвэнэ
Тархи амрах чөлөөгүй ээ
Том жижиг цаг руу хяламхийж
Төлөвлөөд, яараад би чи хаашаа зүтгэнэ вэ
Эрх чөлөө рүү шунан тэмүүлэх
Эрх чөлөөгүй энэ амьдралдаа
Эрхэм ганц хүслээ мартжээ
Эрэг шураг болжээ хүмүүс

Том жижиг хүслүүд цаас шиг хийснээ
Тархи амсхийх эрхгүй ээ
Том жижиг цагтай уралдаж
Түрүүлээд, хожимдоод би чи хаашаа зүтгэнэ вэ
Амар сайхан руу шунан тэмүүлэх
Амар тайвангүй энэ амьдралд
Ариун ганц хүслээ мартжээ
Амь зогоох нэгэн болжээ

Том жижиг хүмүүс цас шиг амьдарнаа
Тархи чи зүрхээ сонсоосой
Том жижиг цагнууд ажиллана
Тэмүүлээд шунаад хүн бид хаашаа одно вэ

 2011




...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-01 - Хүүхдэд хориглоно

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Эрүүл мэнд


Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн  65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг  оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ  бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ.  Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үе...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-28 - Шинэ сонголт хүснэ би шүлэг биш уриа

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

 

Наргиж ханалаа нөхдөө
Залуу нас үрэгдлээ
Нам засаг гээд яах вэ
Занга, арга нарийсчээ
Өнчин ганц хүү
Өрсөлдөх эрхгүй тоглоомд
Өргөн олноо өмөөрч
Өндийж дайтмаар санагдана
Сэтгэл байвч
Зориг байвч
Амаа хамхиад
Тэвчээд суугаа
Арчаагүйдээ харамсана би
Ард олноо өрөвдөнө би 

Төрийн төлөө боогдож байна
Төлөвхөн амьдармаар ч
Төр биднээр тоглож байна
Хөзөр хольсон эрхмүүдийн
Хөгийн санааг гадарлахтай
Авилгын үндэс бүдүүрснийг
Ардчилал, анархизмыг ялгахтай
Залуус бүхэн нэгдэж
Заяагаа засая
Заль хуурмагыг ялгаж
Залруулая бурууг нь
76 алдаагаа
Дахиж бүү давтая
Баг зүүсэн ноёдыг
Балиашиглахаа больё

 

2011-06

 



...
Шууд холбоос

. 2011-06-27 - Муухай хот минь

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

Шинэ баячууд өнгөөрөө хэлбэрдэнэ
Шивнээ яриа өглөөгүүр хэвлэгдэнэ
Шилтэй архи дэлгүүрээр хэлхэлдэнэ
Шийдвэр тушаал дээгүүрээ хэмхэлдэнэ
Үзэл бодол “нам”аар арцалдана
Үдэш орой “жалгаар садарлана”
Үнэн худал цаасаар таслагдана
Үхэл сэхэл танилаараа найралдана
Хог хаягдалдаа бүгд дасчихсан
Хов залгадагтаа зарим нь эрдчихсэн
Хормой хаяа нь ядуусаар ханачихсан
Холын цагаач ноёдын энтэй томорчихсон
Тамга барьсан нь таргалчихсан
Танхил ихэдсэн нь ярвайчихсан
Тамтаггүй арчаагүй нь гансарчихсан
Танилаар дүүрэн хот минь
Саарал ордон нь дандаа сааралтчихсан
Санал шүүмжлэлд дарга нар дөжирчихсөн
Сайн муу...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-26 - Бидний итгэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Ээжүүд гандан гороолж хийморийн сан уншуулаад

Эрхи тоолон үрсийнхээ заяаг нь даатгана

Эхнэрүүд саяхан тодорсон гэх бөөгийн чадлыг   шагширч

Эр нөхрийнхөө толгойг эргүүлсэн шулмыг хөөлгөхөөр гүйлдэнэ

Оюутнууд шалгалтын дүндээ санаа зовохдоо зоос  татуулж

Огт танихгүй гудамны мэргэнд бутархай мөнгөө барна

Олон сургууль дүүргэсэн сайн найз минь

Олон шашныг судалсных бясалгалын зиндаагаа ахиулжээ

Хөөрхөн дүү минь Христийн эцгийг миний эцэг гээд

Хорвоод тэр л цорын ганц бурхан гэж надад номлоно

Хорь хүрээгүй охин удган дүрдээ хувирахдаа

Хол наятай эмгэний хэлээр өнгөрсөн ирээдүйг шинжинэ

Үзтэл зарим нь...

Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-25 - Бас бус бодвор

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хиймэл цэцгийг тансагт тооцож
Хэвлэмэл гоёл үнэд орж
Хэлбэрдэлт газар авахад
Хий дуурайхдаа "би" улам "хүн" болох...
Хүний бүтээсэн сайхан бүхэнд дурлаж
Хуульт нийгэмд автсаар байхдаа
Өчүүхэн аалзнаас жийрхэн эмээж
Өнчрөх тавиланг буруушаан өрөвдөхдөө
Өнөд тэмцэл байсан амьдралын
Өнгө, жамыг өөрчилмөөр санагдах...
Наргүй бүрхэг өдөр нэг л тавгүй 
Саргүй шөнөөр сэтгэл бас гуниглана
Намайг ганцаардаг гэж тэд
Санаатай түр орхидог байх 
Хүний орчлонгоос буцахдаа
Хоргодох хэрэггүйг сануулдаг байх...
Нар, сар миний төлөө мандаж
Надаар үлгэр зохиолгов гэж итгэх...
Нахиа хуруунаас үнэртэхэд баясах
Навч алганд бутрахад ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-14 - "Төгс" хаана байгаа бол?

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Цөөрөм хараагүй охинд
Тэндхийн мэлхий вааглах нь
 Найрал дуу шиг ээ

* * * * * * * *

Жаргах нарны зүг
Нисмээр гэх
Жаал хүүгийн бодол сайхан

* * * * * * * *

Судрын шар хуудаснаа
Цэг болж үлдэх
Ямархан бол

* * * * * * * *

Өнчин ганц цахлай
Өдөржин загас шүүрдэнэ
Надад мөн  ч ханьтай

* * * * * * *

Хүний гуниг

Цэцэрхэгчид ихсэхийн цагт
"Би" үржиж
"Та" цөөрөх

2011-06  /элдэв бодлуудын цуглуулгаа эмхэтгэвээ/




...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 6 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн