Энэ бол би

. 2011-09-21 - Ханиадны эсрэг хамтдаа

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Эрүүл мэнд
 Байгаль эх маань улирлаа сольж сэрүүн хүйтэн, халуун ээлжлэн болох энэ саруудад ханиад хэмээх дайсан бидний үр хүүхдэд байтугай  аав ээж гэр бүлийг дарлан давардаг билээ. Блогын зарим чийрэг мундаг эрээс авхуулаад, гоо бүсгүйчүүд хүртэл нусгай болчихсон томуу томуу төст ханиаданд бууж өгөөд цагаан туг өргөчихсөн эмийн санруу гүйлдээстэй байх шиг.  Ажил дээр ч адил яахав ийхэв яанаа ийнээ гээд нулимсаа дуслуулан царай алдсан хүмүүс... Ер нь бол томуугийн вирус нь жилээс жилд супер хэлбэрт шилжин аль болох эм танд дийлдэхгүйг хичээн хүний дархлааны тогтолцооны сул байдлыг ашиглаж хүн рүү довтол...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-09-15 - Хаалга

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: өгүүллэг

 10 давхар байрны энгийн нэгэн хаалга. Хүмүүс орж гарч тэр бүрий хаалга савалзан нээгдэж хаагдана. Нэгэн настай өвгөн байрны гадна орох уу яах уу гэж тээнэглэзэн нэлээн зогслоо. Өвгөний хажуугаар архи үнэртүүлсэн 30 гаруй насны эр гуйвасхийн хаалгаар орж явчихав. Өвгөн хэсэг зогсож байснаа шийдсэн бололтой хаалгыг хүчлэн нээсээр орц руу оров. Ханан дээр "Лифт засвартай" байгаа гэсэн бичгийг нүднийхээ шилийг арчин уншаад шатруу өгсөв. Араас нь хаалга нээгдэж орцны шатаар арай ядан өгсөх таягтай өвөөгийн хажуугаар дайрах шахам гүйсэн сөөвгөр үстэй залуу хүү өвөөг дуу алдахын зуургүй тохойноос нь...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-09-15 - Ийм л, Тийм л

Бичсэн: Цагаан хараацай

 

Буцаж одогсдын цуваанд
Гунигийн алчуур норж
Буурай бодлын чинадад
Гашуудал тээгдээд ирэхүй
Ирэгсдийн нялх харцны
Сиймхий завсар гялтайх
Сониуч гэгээн хүсэлд
Өнөөх алчуур дэрвэнэм. 
Амьдрал тийм л... 
Сэтгэл ийм л ...


2010
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-30 - Монголын өнөөдрийн гашуун /сенрю/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
 
Үнхэлцэгэндээ багтаагүй
Айдсаар хучиж 
Архичны үр бөмбөрнө
-  - - - - - - 
Их хувьтаны 
Их бардамналаас
Их хоосрол

- - - - - - -

Эр тэнгэрийн эзгүйд нь
Эм энгэр задгайрсан
Эрээгүй он жилүүдийг шүүхсэн

- - - - - - 

Өөнтөгч өвгөн үзэл
Өнгөрсөнөөс зуурч
Өдгөөг самардана

- - - - - - - 

Харийг шүтэн
Ханхалзах залуугийн уланд
Хаан түүх хиртэнэ

- - - - -  - 

Дарсны ширээнээ 
Эх орончын нулимс агсрахад
Эх нутаг шимширнэм

- - - - - -- - 

Гуйлгачин төр хоёрын ялгаа
Гэрээс гараад арилах
Гашуун үнэн энэ цаг

2011-08


...
Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-29 - Эгэл цэцэг -Миний таньдаг цэцэгс цуврал өгүүллэгээс

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: өгүүллэг
 

Эгэл цэцэг
Норов нөгөө л амгалан төрхөөрөө инээмсэглэн орцныхоо эмээтэй мэндлээд шатаар өгсөв. Гэртээ ирэх гэж тэр урьдынх шигээ яарсангүй, бодолд автсаар алхана. Ажлаасаа тараад цаг харан харан яаравчилж ойрын дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаад  нөхрөө ирэхээс өмнө гарынхаа хоолыг хийхээр шамдахдаа дуу аялах дуртайсан. Ажил гэр нь ойрхон болохоор бүсгүй явган алхдаг. Өдөр бүр өөр ч өдөр бүр нэг хэмнэлээр  өнгөрч байгааг тэр анзаарах ч сөгөөгүй жаргалтай байдаг.  Аавыгаа дууриасан тэрсхэн 4 хүүхэд нь өсөх тусам түүний нас ахиж байгааг сануулах мэт санагдана. Амьдралын утга учир нь түүний гэр бү...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-26 - Гунигтай 8

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
 

Хуурмаг гэж дуу алдаад

Үгээ залгилгүй адраад...

Үнэнийг  ч хянах тэнхэлгүй

Сэтгэл новшоор дүүрчих гэж.

Шарилжны цэцгийг

Цагаан уултай зүйрлэвэл

Ядруухан ч бодол бол доо

Ямар гэгч хүсэл юм бэ?

Зүгийг минь хэлээч

Зүүд байгаач

Харц чинь хиртээд
............................

Хайр худлаа юм уу?

Хар ямар муухай юм бэ?

Зүрх чичрэм

Уйтгартай байна

Зүрх минь

Эзэнгүй байна

Хувилбаргүй  ганц

Хугацаагүй хайр минь

Хэзээ гологдоод

Хаана би өөрчлөгдөө вэ?

 

 

 

 

2011 08


...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-25 - Бас туниад л...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Шөнийн зүүд дэрэн дээр хаягдаж гээгдээд
Шөнийн хэрэг орон дээр мартагдаж орхигдтол
Уйтгарыг тэврэн
Унтаад л баймаар
Цав цагаан таазыг  ширтэж хэвтэхдээ
Зүүдээ нэхэж хэсэг хөөцөлдлөө
Зөвхөн чиний л нүд өөдөөс тодроод
Зөрүүд зангаар үг хэлэхгүй гэж цомцойгоод
Хэтэрхий ууртайгаар зүүдэнд айлчлахдаа
Хэн нэгэнтэй намайгаа хардахыг тэслээ
Үнэнчийн тангараг зөрчөөгүйдээ бардам
Үнэн билээ
Уйтгарыг тэврэн
Унтаж мартая

 

2011.06

 

...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-04 - Ороонго

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл

Залуухан гоолиг ишин дээрээ дохилзон мишээх гал цэцэг мандлын цэцэрлэгийг чимэх нь содон . Салхины чигээр нэгэн шар үр хажууханд нь нисэж ирээд буухад тэр их сонирхож билээ. Ойр хавьд, ойрын хугацаанд харагдаагүй онцгой содон шар үр.   Гал цэцэг түүнийг зөөлөн судалтай навчаараа илээд авав. Шар үр түүнийг бараадан ургахаар шийдсэн бололтой дахин салхи дагаж ниссэнгүй. Гал цэцэг түүнд онцгой анхаарал тавьж эхлэв. Хурц нар, хуй салхи, хүчтэй бороо зэргээс хамгаалж өөрийнхөө үндсээр эвтэйхэн гэгч нь татаад газартай бэхэлж туслав. Удалгүй шар үр соёолж эхэллээ. Гал цэцэг түүнд анхаарал тавихын хэр...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-02 - Даанч дээ / сенрю/

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
Тэнд гол байсан юм 
Тэвдтэл үерлэдэг байсан
Тэвчимгүй... олсонгүй

           -  - - - --  - -

 Халаасгүй төрийн минь
Хавчаар болох гэж
Харийнхан цувраад...

  - - - - - -- - - -
 
Хэлтэй хашхирч
Хэнгэрэг цантай нь хараамаар
Худал бүхнийг... 

2011
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-08-01 - Хүүдээ захиас: хүүгийнхээ төрсөн өдрөөр

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
 

Аав ээжийн үйл мөрөөс холдож
Алсад зорих замыг чинь мялааж
Ардын алт шиг сургаалтаай хослуулж
Аминчлан захих үгийг минь ав,
Амин үр минь
Хүү минь хүчирхэг яв
Хүний газар эрдэм хураа
Алсын уулын оргил руу хараалж
Алхам алхамаар зорилгоо томруулахдаа
Халзалж ирэх бэрхшээлд
Хад чулуу шиг зоригоо чангал
Бүдэрсэн чулуундаа бүү уурла хүү минь
Бүдчиж унаж босдог нь хүний л зан
Дахиж унахгүйг хичээвэл
Дардан болноо зам чинь
Дайраад ирсэн аливаа ажилд
Давтсан ир шиг хурц байж
Цаг хойшлуулж назгайралгүй
Цавчих сэлэм шиг гүйцэд хийж бай
Тулга тойрсон явган үгтэй хүнээс хол яв
Тулж түшмээр үнэнч хүнийг олж нөхөрлө
Туушта...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 5 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн