Би 1: Гадаа гудмаар алхахад сайхан байна шүү. Ойрдоо ингэж алхаагүй юм байна. Сайхаан...
Би 2: Хүйтэн байна шүү бас. Дулаахан хувцасласан маань онож.
Би 1: Хөөх, сар хээр хоночихож. Байшингуудын дундаас олж харах ямар сонин юм бэ?
Би 2: Өөдөөс ирж байгаа хүн юун аймаар цоо ширтдэг юм бэ? Анзаарагдах юу билээ? ммм...
Би 1: Сар... сар... Сархан минь чи ямар үзэсгэлэнтэй харагдана вэ? Надад таалагдах гэж энэ их утаан дундаас тодрон харагдана уу даа.
Би 2: Өнөөдөр хүмүүст таалагдахаар хувцасласан юм байна шүү дээ хэхэ. Анзаарагдаж байна шүү, аанхан, зөрж өнгөрсөн хоёр бүсгүйн харц хэлж байнаа. Сай...