Энэ бол би

. 2012-03-16 - Хамгийн сайн найз

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: өгүүллэг


Бүсгүй оройн хоолоо хийх цагаа алдан гал тогооны өрөөнд хэсэг эрэлд гарав. Түүний хайж байгаа зүйл хоёр хоногийн өмнө авсан хоёр кг будаа байлаа. Будааны гялгар тор нь хогийн саванд байх ба цөөвтөр будаа энд тэнд асгарсан байгааг бүсгүй анзаараад том өрөөнд хүүхэлдэй үзэн инээж суух охиноо дуудав.

- Мишээл ээ? Миний охин будаа хаачсан юм бэ?

- Охин хариу хэлсэнгүй. Тэрээр уруулаа химлэнгээ хоосон гялгар уутыг барин хажууд нь ирсэн ээж рүүгээ хальт харсанаа хүүхэлдэйгээ үргэлжлүүлэн үзсээр...

Бүсгүй утсаа шүүрэн авч залгав:

- Байна уу? Жаргал эгч ээ? Та сайхан амарч байна уу? Нэг юм асуух...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-14 - Зуны шөнийн симфони

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Голын уснаас сар амтагдаад

Гоё юмаа...

Сахилгагүйтмээр,

Салаа гэзгээ задгайлаад

Сартай хөөцөлдөж сэлмээр

Тунгалагхан шөнө вэ

Мандалд нь хөвөх

Бидний олон дүрсүүд

Магад давтагдахгүйгээс

Мартталаа саная гэж 

Бишгүй удаа ажлаа

Намайг баярлуулах гэхдээ

Лус дэндүү хичээжээ

Намуухан шөнийн симфонид

Соно удирдаач хийж байна

Замаг хөл гижигдээд

Загас сэрүүн дагана

Дурлагсдын таашаалт чимээнд 

Дуу нэммээр

Хайрлагсдын нууцхан бүжигтэй

Хэмнэл нийлмээр

Өвсөн дундах үүр лүү нь

Өнгийж хэрэгт дурламаар

Чишш... чимээгүй...

Чичирсэн биес наалдана

Эрээгүй ширтэх навчсын өмнө

Эрхлэх эрх чөлөө...

Зуны шөнөөс хөгжим сонстоод

Гоё юмаа... 

2012...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-02 - Луу хэдэн өндөг гаргадаг юм болоо?

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл
 Цагаан хараацай. лууны эрэлд гарсан судалгааны тайлан2012-03-02 09:34:41























Энэхүү судалгаа нь луу байдаг эсэхийн баталгаа биш болно.  

Энэхүү судалгааны үр дүн нь ямар нэгэн эрх ашиг, ямар нэгэн сенсааци, ямар нэгэн зорилгын шинжгүй.

Энэхүү судалгаанд хамрагдсан болон судалгааг хийсэн этгээдүүд  насанд хүрсэн, сэтгэцийн согоггүй, эрүүл гэдгийг бичигч өөрөө батлан даана. За олон зүйл дахин нуршилгүй өгүүлвээс: 

Усан луу жилийн мэндийг хүргэе. Энэ үгийг хаа сайгүй сонссоор лууны тухай бодол эрлийн шинжтэй болж эхлэх нь тэр ээ.Үлгэрт итгэдэг  хүүхэд байхдаа үргэлж галаар тургидаг эсрэг талын баатар лу...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-27 - Би чамд хайртай

Бичсэн: Цагаан хараацай

Чи: Мөнх цастын оройгоос мөнгөн цэцэг түүж
Чинийхээ толгойг титэмлэнэ гэж амлаагүй ээ
Амин гэрэлтийн үзүүрээс алтан туяа тасалж
Амрагынхаа хүзүүг чимэглэе гэж аархаагүй ээ
Гэхдээ чи минь: Мөнх цаст шиг удсан ч мөрийг минь түших
Миний цорын ганц ханхүү байя гэж
Алтан гэрэлтийн өмнө тангараг өгсөн
Амраг янаг минь билээ
Аальхан үрсийн минь эцэг билээ
Арван хэдтэй насны минь
Ариун сэтгэлийг эзэмдээд
Асаж буй хэвээрээ
Амьдрал холбосон чамайгаа
Хорвоогийн хүүхэн бүрээс өмчилж
Хосгүй жаргалаа хуваалцдагтаа би азтай
Хоёргүй ганц сэтгэлийг минь өмчилсөндөө
Хонгор минь чи азтай
Хожмын ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-13 - ХАЙКУ ШҮЛЭГ

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
 


ТЭНГЭР...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-02-01 - Шүхэр үл хүснэ

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
























Чиний мөрийг гижигдэх дусал дуслуудыг дагасан

Миний харцыг яахан зогсоож чадах...

Үүлэн цаана шургасан наран хэдийн унтжээ

Үдшийн бороо бидний хүсэл шиг урссаар...

Шүхэр, хувцас хэрэггүй ээ хайрт минь

Шүлгэнд минь нүцгэнээрээ үлд. 

2012-02-01

 

...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-20 - 1-р сарын аяз

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Холын оргилын цас цайрна.
Хавар урсахад чамайг
Ханатлаа амталдагсан

- - - - - - - - - - 

Уулсын элгэнд нойрсох
Бяцхан горхийг
Нар над шиг санаа болов уу? 

 - - - - - - - - 

Бүрэгхэн бүсгүйн инээдэнд
Өвгөн царсны мөчир чичрэнэ,
Цасаа үргээж нисгэнэ.

- - - - - - - - - -

2012-01 ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-15 - Блогын азтан

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл

 http://tsagaanharaatsai.blog.banjig.net/post.php?post_id=93625#comment-443256
https://tsagaanharaatsai.blogmn.net/81223/cagaan-haraatsain-uitgarlal-.html

Саяханы өдөр бичсэн нэгэн хайкугаа блогтоо оруулж сэтгэгдэл манав. Зорилго: уншигчдаа урамшуулах, татах арга ч юм уу, ямартаа ч энэ хайкундаа анхны сэтгэгдэл бичигчэд номноосоо бэлэ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-01-12 - Цагаан хараацайн уйтгарлал

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
 

Шинэдийн сарнууд

Хуучин сарнуудаа үгүйсгэн

Томрох бүр гуниг минь ихсэнэ.

 

2012-01

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-27 - Зам зуурт

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
























Төөрсөн гөлөгний харцыг ээ.

Ээжийгээ олсон мэт

Над руу ширтэнэ

 - - - - - - - - 

Үнэнч хайр гудманд

Бээрсээр үлдэв.

Хаяж чадсандаа уйлах... ичгүүр

- - - - - - - - 

Бодлууд шүлгээр авгалдайлна

Байгаа оноогүй сумнууд 

Тэнүүчлэх шиг

 - - - - - - - -

Амьдралаар дүүрэн 

Асуултын тэмдэгүүд бас

Анхаарлын тэмдэгүүд

2011-12

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 3 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн